ТҮЦ МАШИНД ШИНЭЭР "БОЛОВСРОЛЫН БИЧИГ БАРИМТЫН ЛАВЛАГАА" АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭМЭГДЛЭЭ
ТҮЦ МАШИНД ШИНЭЭР "БОЛОВСРОЛЫН БИЧИГ БАРИМТЫН ЛАВЛАГАА" АВАХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭМЭГДЛЭЭ
Төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлж иргэдийн цагийг хэмнэдэг ТҮЦ машин хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. Үйлчилгээнд нэвтэрснээс хойш давхардсан тоогоор ТҮЦ машин 6 сая гаруй үйлчилгээг үзүүлээд байна.
Иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулах үүднээс “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам”-тай хамтран “Бүрэн дунд боловсролын гэрчилгээний лавлагаа” болон “Суурь боловсролын гэрчилгээний лавлагаа” ТҮЦ машинаас авах боломжтой боллоо. Ингэснээр нийслэлийн 77, орон нутагт байрлах 33 ТҮЦ машины хаанаас ч иргэний цахим үнэмлэхээ ашиглан тухайн лавлагааг авах боломж бүрдлээ.
ТҮЦ МАШИН БАЙРШУУЛСАН ТУХАЙ
ТҮЦ МАШИН БАЙРШУУЛСАН ТУХАЙ
ТҮЦ машины байршлыг оновчтой зохион байгуулж, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх үүднээс дараах төвүүдэд ТҮЦ машин байршууллаа.
- Баянгол дүүргийн 13-р хороонд байрлах “И-март” худалдааны төвд
- Чингэлтэй дүүргийн 12-р хороонд байрлах “Нарантуул-2 зах”-д
- Хан-Уул дүүргийн 15-р хороонд байрлах “Наадам центр үйлчилгээний төв”-д
- Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо Саппорогийн “Миний зах” худалдааны төвд
- Хан-уул дүүрэг 4-р хороо Яармагийн “Оргил” худалдааны төвд
- Баянзүрх дүүрэг 26-р хороо Дүнжингарав худалдааны төвд нэмэлтээр 1ш ТҮЦ машин.
- Баянзүрх дүүрэг 25-р хороо 13-р хорооллын “Натур” худалдааны төвд
ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ
ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ
ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ
Үндэсний дата төвийн цахим машины үйлчилгээнд 2018 оны 01-р сарын 12 -ний өдрөөс эхлэн “Авто Тээврийн Үндэсний Төв”ТӨҮГазартай хамтран дараах 3 төрлийн шинэ үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.Үүнд:
- Тээврийн хэрэгсэл өмчилдөг эсэх лавлагаа,
- Тээврийн хэрэгсэл өмнө нь өмчилж байсан эсэх лавлагаа,
- Мэргэшсэн жолоочийн лавлагаа
ШИНЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ
ШИНЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ
Төрийн үйлчилгээний цахим машин цар хүрээ хүртээмжээ тэлж, Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас ” гаргаж буй Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа үйлчилгээнд шинээр 2017 оны 12-р сарын 21-ний өдрөөс эхлэн нэмэгдэж гарч эхлэсэн талаар дуулгахад таатай байна.
ТҮЦ МАШИНЫ ҮЙЧЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ CANDY-ГЭЭР ТӨЛДӨГ БОЛЛОО.
ТҮЦ МАШИНЫ ҮЙЧЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ CANDY-ГЭЭР ТӨЛДӨГ БОЛЛОО.
Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй өнөө үетэйгээ хөл нийлүүлж, иргэддээ хурдан шуурхай, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэх зорилготойгоор "ТҮЦ” машинаар дамжуулан шинээр төрийн үйлчилгээг цаг алдалгүй нэвтрүүлсээр байгаа билээ.
Энэ удаа 2017 оны 12-р сарын 15-ний өдрөөс эхлэн Төрийн үйлчилгээний цахим машин цар хүрээ хүртээмжээ тэлж, Candy цахим мөнгөө цуглуулан “ТҮЦ” машинаар дамжуулан гарч буй 23 төрлийн төрийн үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой болсныг дуулгахад таатай байна.
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЭР НЭМЭГДЛЭЭ.
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ШИНЭЭР НЭМЭГДЛЭЭ.
Манай төв цаг хугацаа, зардал мөнгийг тань хэмнэх зорилгоор “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинаар дамжуулан төрийн үйлчилгээнүүдийг нэг дороос хүргэж байгаа бөгөөд цаашид ч мөн адил тус үйлчилгээнүүдийн тоо хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Тухайлбал Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран 2017 оны 04 дүгээр сарын 26 –ны өдрөөс эхлэн “Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинаар дамжуулан 3 төрлийн лавлагааг иргэдэд хүргэхэд бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна.
Та өөрт хамгийн ойрхон байрлах Төрийн үйлчилгээний цахим” /ТҮЦ/ машинаас “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа”, “Тэтвэрийн даатгалын шимтгэлийн лавлагаа”, “Тэтгэврийн эрх үүссэн эсэх болон ажил олгогчийн шимтгэл төлөлтийн лавлагаа” зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой боллоо.
"ТҮЦ” МАШИН МОБАЙЛ АПЛИКЕЙШНТЭЙ БОЛЛОО.
"ТҮЦ” МАШИН МОБАЙЛ АПЛИКЕЙШНТЭЙ БОЛЛОО.
Үндэсний дата төв нь ТҮЦ машинаар үзүүлэх үйлчилгээний хөгжүүлэлтийг ханган ажиллахын зэрэгцээ ТҮЦ машиныг хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор ТҮЦ машины мобайл апликейшныг “iOS” болон “Android” үйлдлийн системд зориулан хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Та ТҮЦ машины апликейшныг хэрэглэснээр хэзээ ч, хаана ч ТҮЦ машины талаарх бодитой, шинэ мэдээ, мэдээллийг авч, үйлчилгээний заавар, байршил болон хэвийн ажиллагааны талаарх мэдээллийг авах боломжтой. Мөн ТҮЦ машинаар олгосон лавлагааны үнэн зөв эсэхийг шалгах боломжтой.
Хэрхэн гар утсандаа суулгах вэ?
Iphone
|
Android
|
“App store” –д нэвтрэнэ.
|
“Play store” -д нэвтрэнэ.
|
“Search” цэснээс “ТҮЦ МАШИН” гэж хайна.
|
“Search” цэснээс “ТҮЦ МАШИН” гэж хайна.
|
Хайлтын дүнд гарсан апликэйшн дээр дарна.
|
Хайлтын дүнд гарсан апликэйшн дээр дарна.
|
“Install” товч дээр дарж, суулгана.
|
“Download” товч дээр дарж, суулгана.
|
Жич: Таны гар утасны үйлдлийн системийн хувилбар “iOS 8.0 болон түүнээс дээш” эсхүл “Android 4.0 болон түүнээс дээш”, мөн интернэтэд холбогдсон байх шаардлагатайг анхаарна уу.
Мөн доорх холбоосоор татаж авах боломжтой.
ШИНЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ
ШИНЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ
Эх орныхоо ирээдүйн хөгжил, эдийн засгийг технологийн хялбар аргаар шийдвэрлэхэд гол хөшүүрэг болох цахим засаглалын тогтолцоог хэрхэн зөв зохистой бүрдүүлэх, түргэн шуурхай, төрийн үйлчилгээг иргэдэд түгжрэлгүй, хүнд сурталгүй хүргэхийн тул төрийн үйлчилгээний цахим машинаар дамжуулан цаг зав, төсөв мөнгө хэмнэсэн олон үйлчилгээг шинээр нэвтрүүлж ажиллаж байгаа билээ.
Энэ удаа Монгол банктай хамтран 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн “Монгол банк”-наас гаргаж буй Валютын ханшийн лавлагааг “ТҮЦ” машинаар дамжуулан иргэдэд хүргэж эхэллээ.